Тус баг нь анх 2008 онд 20 гаруй тамирчидтайгаар байгуулагдсан. Түүнээс хойш 5 жилийн хугацаанд нийт 40 гаруй тамирчид харъяалагдаж байсан байна. 2010 онд Хятад улсын Нанжинд 10 хоногийн бэлтгэл хийсэн бөгөөд жил бүр зуны цугларалт хээрийн бэлтгэл хийдэг.Мөн манай багийн нэг томоохон амжилт нь эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролчсон явдал байлаа.2012 онд Хятад улсын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн-2012”-т оролцон 5-р байр эзэлсэн юм. 2013 оны байдлаар 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэл сургуулилтаа хийж байна.Багийн дундаж нас 21, дундаж өндөр 173 бөгөөд өсөх ирээдүйтэй залуу тамирчдаас бүрдсэн баг юм.
Багийн амжилтаас дурьдвал:
-2011 оны “Клубуудын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн хүрэл медаль
-2011, 2012 оны “Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн мөнгөн медаль
-2012 оны “Бүх Ард Түмний Аварга Шалгаруулах Тэмцээн” –ийн 4-р байр
-2012 оны “Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ий 5-р байрыг тус тус эзлэж байсан. Монгол улсын дээд лигийн баг, байгуулагдсан цагаасаа хойш 3 дахь жилдээ лигийн тэмцээнд тасралтгүй оролцсоор байна.
Манай багаас төрөн гарсан шилдэг тамирчид:
-2011 оны “КлубуудынАваргаШалгаруулахТэмцээн”-н “ШилдэгДовтлогч” Б.Сарантуяа
-2012 оны “Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн”-н “Шилдэг Довтлогч” Д.Үнэнтуяа
-2012 оны “Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн”-н “Шилдэг Давуулагч” Д.Наранцацрал нар тус тус шилдгүүдийн болзлыг хангажээ.Цаашид ч улс, бүс, олон улсын тэмцээнд оролцон шилдэг тамирчид гаргахын төлөө бэлтгэл сургуулилтаа базаасаар байна.
Улсын шигшээ багт багтсан тамирчид:
-2012 оны “Оюутны Азийн Аварга Шалгаруулах 2-р Тэмцээн”-ийн үндсэн 12 тамирчинд Д.Үнэнтуяа
-2012 оны “Оюутны Азийн Аварга Шалгаруулах 2 –р Тэмцээн”-ийн шигшээ 24 тамирчинд А.Намуун, Д.Наранцацрал, Н.Дэлгэртуяа, Д.Үнэнтуяа нар багийн бүрэлдэхүүнд багтан бэлтгэл хийж сонгон шалгаруулалтад оролцсон.
-2012 оны “Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн үндсэн 12 тамирчинд А.Намуун, Д.Наранцацрал, Д.Нарантуяа, Г.Сэргэлэн, М.Төгсжаргал, Д.Үнэнтуяа нар сонгогдон оролцсон.
-2013 оны “Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн шигшээ 24 тамирчинд Д.Үнэнтуяа багтаж бэлтгэл сургуулилт хийсэн ч үндсэн 12 хүний бүрэлдэхүүнд хараахан багтаж чадаагүй юм.